Би 40 мянгатад амьдардаг

Бүр хүүхэд байхаасаа олон улс орныг дамжин амдарсан ч түүний намтар 40 мянгаттай салшгүй холбогддог. Олон үеэрээ нийслэлд амьдарсан болохоор Улаанбаатарыг, ялангуяа 40 мянгатыг гарын 10 хуруу шигээ мэддэг түүний сонирхолтой яриаг хүргэе.

40 мянгаттай холбогдсон нь

Намайг Б.Тэмүүжин гадэг. 1975 онд Японд төрсөн. Нэг охин дүүтэй. Манай аавыг П.Бүдрагчаа гэдэг. Бүрэн эрхт элчин сайд, Онц дипломатч, Франц улсын Хүндэт Легион болон Алтангадас одонтой, гавьяат дипломатч хүн байсан. Аавын аав Ч.Пагамжав нь Завхан аймгийн Цогт вангийн хошууны Номч тайж Чойсүрэнгийн том хүү бөгөөд манж, япог, орос, хятад хэлтэй хүн байсан. Олон жил феодалын хүүхэд гэгдэн хэлмэгдэж, цэргийн албанаасаа хөөгдөж, Сталинг нас бартал нутагтаа мал маллаж, 1953 оноос сумдын даргаар ажиллан, сүүлд Завхан аймгийн дарга болсон. Монгол улсын Засгийн газрын Жуух бичиг, Гавьяат зоо техникч цолтой. Өвөө маань оросын каракул хонийг монгол хоньтой эрлийзжүүлж, Монголд анхны "Тэлмэн" үүлдрийг бий болгосон. Уг үүлдрийн хонины ноосон захтай пальтогоор одоо ч генералууд, ахмадууд гангарсаар. Миний ээжийн аав Бадрахын Гомбо “Цогт тайж" киног найруулсан. Германд Д.Нацагдоржтой хамт сурч байсан учир "герман" Гомбо хочтой. Дүү нь алдартай кино найруулагч Б.Жигжид юм. Их хэлмэгдүүлэлтийн үед эцэг эхээ нууцалж, зарц даамлын нэрээр овоглодог байсан бөгөөд өөрийнх нь жинхэнэ эцэг Богд хааны Дотоод яамны сайд Бүргэдийн Лосол гэдэг хүн байсан. Чин ван Ханддоржийн өргөөнд Гадаад хэргийн яамны сайд Ханддоржтой амьдардаг байв.
Өвөө эмээ маань 40 мянгатад амьдарч, үр хүүхдүүдээ тэнд өсгөсөн. Аав элчин сайд учраас бид гэр бүлээрээ байнга гадаадын улс орнуудад очиж амьдардаг байлаа. 1974 онд манайх Монголдоо ирээд 40 мянгатын III байранд амьдарч эхэлсэн байдаг. Удалгүй Япон руу явж, тэнд би төрсөн. 1980-1983 онд би Югославт бага ангидаа суралцаад, дараа нь Монгол дахь Орос XIV сургуульд нэг жил сурсан. Дараагийн гурван жил нь Москвад, дараагийн гурван жил нь Францад сурч, хамгийн сүүлд Монголд ирж Орос монголын III сургуулийн анхны төгсөгчдийн нэг болж байлаа. 1993-1997 онд Францын Пьер Мендесийн их сургуүльд олон улсын хуульчаар, 1997-2001 онд Египет улсын Каирын их сургуульд араб хэл, утга зохиолын ангид, 2001-2005 онд АНУ-д Оклахомагийн их сургуульд хуулийн магистраар сурч, 2005-2008 онд Бельги улс дахь Монголын Элчин сайдын яаманд дэд консулаар ажилласан. 2008-2013 онд Канадад ажиллаж байгаад аавын бие муудахаар нь Монголдоо ирсэн. 2013 онд аав өөд болж, одоо ээж маань тэтгэвэртээ гараад 40 мянгатдаа амьдарч байна. 

40 мянгатад өнгөрүүлсэн бага нас

Хэдийгээр бага байхдаа олон улс орон руу нууж аньдарсан ч 40 мянгатад өнгөрөөсөн үеэ мартдаггүй. Жаахан байхад 40, 50 мянгат их аюултай газар шиг санагддаг байлаа. Учир нь, гадаадаас ирсэн хүмүүсийг атманууд нь дээрэмдчих гээд байдаг. 1980-аад оны үед 40 мянгатад хамгийн алдартай, нэр хүндтэй хүмүүс амьдардаг байсан. Одоо бол унаган айлууд нь хуруу дарам цөөн. Нэг, хоёрдугаар 40 мянгатынхан хоорондоо чулуугаар их байлдана. 1984-1985 онд би 9-10 настэй байсан болохоор чулуугаар байлдаж эхлэнгүүт л айгаад орц руугаа орчихдог байсан. Чулуугаар байлдагчид надаас хэд ах л даа, жишээ нь хотын дарга асан Э.бэт-Үүлийн үеийнхэн. Манай найзууд Улсын их дэлгуүрт хулгайч цагдаа болж тоглохдоо давхар болгоных нь шатан дээр зогсдог муухай ааштэй бүдүүн авгай нарт чихдүүлээд л хөөгддөг байлаа. Оросын ЭСЯ, I сургууль хоёрын дундах дарга нарын XX байрны хашааг давж ороод Ж.батмөнх даргын хүүхдүүд болох Баттулга, Батнасан нартэй их тоглоно. Хашаагааэр нь дүүрэн ургах шар багваахай цэцгийн ишийг абам-бэбэм гэж үлээн, амтат вандуйг нь түүж иддэг байхдаа төрийн тусгай хамгаалалттай гэж мэддэггүй байж. Бас Орос элчингийн хашааг давж ороод, дургүй хүргэсэн орос хүүхдийг зодчихоод гараад явчихдаг байлаа. 1988 онд Монголд анхны газар доорх нүхэн гарцыг барьсан нь Хүнсний 20-ын гарц. Тэр үед 40 мянгатын хүүхдүүд барилгачдын уурыг их хүргэдэг байсан тухай аавд гомдол их ирдэг байсан гэсэн. Өдвр болгон 40-50 хүүхэд хамаг юмыг нь бусниулж хаяна, шуудайтай элс, тоосгууд нь алга болчихно гэхчлэн амар заяаг нь үзүүлдэггүй байснаас болж тэр нүхэн гарц их удаашралтай баригдсан. бас их үнэтэй боссон гэдэг. Хүүхдүүд тэр хавийн байруудыг дотор нь амьдардаг алдартай хүмүүсийн хоч, гуншингаар Ямбатны ягаан, Галзуу гурав гэх мэтээр нэрлэнэ. Галзуу гурав гэдэг нь манай III байр. Манай III орцонд хэлгүй, орилж чарладаг, хааяа чармай нүцгэн гүйж явдаг нэг эгч байсан юм. Бодвол нэг даргын охин байх. Ингээд л бид байраараа "галзуу" хочтой болсон доо.

"Гэст хаус" гэгч шинэ нэр томъёо

1992-1996 онд би зуныхаа амралтаар аялал жуулчлалын компанид хөтөч, орчуулагчаар ажилласан. Тухайн үед би дөрвөн гадаад хэл эзэмшсэн байсан л даа. Нэг жуулчин маань "зочид буудалд биш, гэст хауст буумаар бэйна" гэхээр нь хуучин Тээврийн товчооны хажуугийн есөн давхар байран дахь монголын анхны гэст хаусуудын нэг "Идрээ гэст хаус"-ыг сураглаад очлоо. Тэгээд, хоёр давхар ортой гэст хаусын зөөхөн орыг нь түрээслэх жуулчдыг хараад анх их гайхсан. Идрээ ах тэгэхэд надад гэст хаус ажиллуулж үзэх санал тавьсан юм. Хэдийгээр би бусад хөтөч орчуулагчаасаа хавьгүй өндөр цалин авч байсан ч илүү ашигтай гэдэг үүднээс оролдож үзэхээр шийдэв. 1996 оны зун 40 мянгатынхаа IV байранд нэг сар гэст хаус ажиллуулаад хөтөч, орчуулагчаар хоёр зун ажиллах мөнгөө олчихсон. Дараа жил нь сүргуулиа төгсөөд Францаас ирээд гэст хаус ажиллуулах хүсэлтэйгээ хэлэхэд эмээ маань дэмжиж 40 мянгат дахь III байраа надад өвлүүлэв. 1997-2001 онд гадаадад сурахын хажуугаар 40 мянгатын хоёр байранд гэст хаусаа ажиллуулж компаниа өргөжүүлсэн. Гадаадад ажиллаж байх хугацаандаа бизнесээ түр хаагаад, 2013 оноос Монголдоо суурин амьдарч, одоогийн байдлаар "Номч" нэртэй баталгаат орчуулга, нүүлгэлт, тавилгын үйлдвэр, дэлгүүр, ломбард, үл хөдлөх хөрөнгийн зуучлах газар, гэст хаус, мөн "Тэмүүжин" гэст хаус, Монголиан гэст хаустай болж өргөжөөд байна. Манай гэст хаусууд Монгол дахь зарим гэст хаусаас илүү үнэтэй ч аяллын төлбөр нь 30 хувь хямд. Бусад гэст хаус шиг олон давхар ор тавиад олон хүн чихэж оруулдаггүй. Аль болох цөөн хүн авч, тэднийхээ ая тухад анхаарал хандуулдаг. Долоо, наймдугаар сард хоногийн 45$ болдог нь хамгийн үнэтэйдээ ордог. 2007 онд Улаанбаатар хотын есөн гэст хаусын эзэд цуглараад холбоо байгуулж, өөрсдийн стандартыг тогтоож, хууль журмынх нь дагуу бүгдийг цэгцэнд нь оруулаад "Аялал жуулчлалын дэн буудал" гэдэг нэрийг албан ёсоор авсан. Сүүлийн үед мөнгө олох гэсэн дурын хүмүүс зун болгон өөр өөр нэрээр чанаргүй гэст хаус нээж, энэ бизнесийн нэр хүндийг унагаж байна.

Элсэн цаг - Хүнд асуудлууд

2013 онд 40 мянгатын хоёр байраа зарсан. Учир нь маш хуучны барилга болохоор чанарын шаардлага хангадаггүй. Жуулчдыг хүлээн авахад аюулгүй байдлаас нь эхлээд асуудал их. Хананд нь хөшиг тогтоохоор шүргэхийн төдийд л уначихна. Улаан тоосгоор барьсан учир цаг хугацааны явцад тоосго биш элс болж хувирснаас үүдэн "элсэн цаг" гэж нэрлэгдэх болсон. Бага байхад Улаанбаатарт энд тэндгүй төгөлтэй, хүүхдийн тоглоомын талбайтай байсан бол энэ бүгдийг үгүй хийгээд оронд нь барилга барьсан. Бид чадлаараа эсэргүүцсэн ч дарга нарын шийдвэрээс болоод яаж ч чадаагүй. Одоогийн Б.Явуухулангийн цэцэрлэгийн урдах байшингууд баригдаагүй байхад, олон жилийн өмнө тэр хавийнхан хөрсөнд нь ногоо тарьдаг байлаа. Мөн аав ээжийн залуу байх үед аавыг 40 мянгатын охинтой уулзлаа гээд байрны атмаанууд нь төгөл дотор зодсон түүх байдаг.
2013 оид 40 мянгатын хоёр байраа зарсан. Учир нь маш хуучны барилг болохоор чанарын шаардлага хангадаггүй. Жуупчдыг хүлээн авахад аюулгүй байдлаас нь эхлээд асуудап их.

Хрущевийн үеийн архитектуртай 40 мянгат

Орон сууцнууд баригдахаас өмнө Улаанбаатар дан гэр хороолол байсан. Американ дэнжээс Усны гудамж хүртэл 1-2 давхар цөөхөн модон байшин л байсан. Харин 1944-1945 онд олзлогдсон япон цэргүүдээр Энхтайваны гүүр, МУБИС, Төрийн ордон, ГХЯ зэргийг бариулсан. Тухайн үед орос архитекторууд зургийг нь гаргасан байдаг. Улаанбаатарын байшингуудыг Сталин, Хрушев, Брежневийн үеийн байшин гэж ангилдаг. Брежневийн үеийн байшингүуд нь 1980-аад онд оросуудын бидэнд бэлэглэсэн хорооллууд юм. 1950-1960-аад оны үе буюу Хрущевийн үеийн байшингууд нь 40 мянгатын байрууд. Москва хотын хуучин Арбатын гудамжны хавьцаа 40 мянгатынхтай яг адилхан байрууд байдаг. Сталины үеийн байшингуудын хэв загвар нь Засгийн газрын ордны арын арктай байшингууд юм. 1960-1970 онд 40 мянгат баригдаж байх үед эхний ээлжинд гурван өрөөнд гурван гэр бүлийг оруулж байсан гэх сураг бий. 40 мянгатын байруудад Мах комбинат, Шувуун фабрикийн ганц нэг чех, унгарууд амьдардаг байсан. 1960-1970 онд гадны мэргэжилтнүүдийг ирэхэд монголчууд байраа бэлэглэдэг байсан. Харин тэднийг явсны дараа улс бүх байрыг өмчилж, монгол айлуудыг оруулсан. Ulaanbaatar.ru цахим хуудсанд Монголд амьдарч байсан оросууд бага насаа дурссан байдаг. Оросууд зөвхөн XV хороололд биш, 40 мянгатад ч амьдарч байсан нь тэндээс харагддаг даа.
...Асар их агаарын бохирдол, орон нутгуудаас олноороо ирж суурьшсан хөдөөнийхөн, замын түгжрэл, амьжиргааны үнийн өсөлт зэргэх шалтгаалан өөрчлөгдөж буй өнөөгийн Улаанбаатарт дасахад хэцүү л байна. Дассан царай гаргаад л явж байна даа. Өвөл нь манайх гэр бүлээрээ Канадад амьдардаг юм. Хоёр охины маань хичээл эхэлж, би тэнд хувийн бизнесээ эрхэлдэг. Улаанбаатарт өвөл нь их хүйтэн, мөн утаа, замын түгжрэл зэрэг нь хэцүү байдаг. 

Ярипцлагыг Д.Дашмөрөн

Гэрэл зургийг О.Төгсбилэг

Нийслэл Guide сэтгүүл №55 / Би энд амьдардаг булан