Сэхээтнүүд буюу хотын төвийнхөн гэж хэн бэ?

Саяхан би хотын төвийн нэгэн байрнаас гарч яваад хижээл насны оршин суугч эмэгтэй үүдний жижүүрт шаардлага тавиад зогсож байхтай таарав. Эмэгтэй "Орцоо ипүү цэвэр цэмцгэр байлгахад та анхаармаар байна. СӨХ-ны даргадаа хэлээд мөнгө гаргуулаад зарлалын самбарыг сольж, үүдний толийг томсгох хэрэгтэй. Ер нь давхар бүрт цэцэг тарихад ч болохгүй юмгүй Бид чинь хотын А зэрэглэлийн бүсэд амьдардаг хүмүүс Өнгөлөг цэмцгэр баймаар байна. Энэ чинь хөдөөний нийтийн байр биш биз дээ? хэмээн хэлэх нь сонстов. Тэр эмэгтэйн яриа үүдний жижүүрийг дарамталж шахахдаа бус, үнэхээр л орчин тойрноо цэмцгэр байлгая гэсэн чин сэтгэлийн өнгө аястай. Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн анх дөч, тавин мянгатын барилгууд орон сууцны хорооллын зориулалтаар баригдсан байдаг. Эндээс л нийслэлийн унаган иргэд жинхэнэ утгаараа төрөн гарчээ. Тэдний нэгэн үеийн төлөөлөл нь дээрх эмэгтэй болов уу. Биеэ авч яваа байдал, өмссөн зүүснээрээ ч хотын төвийнхөн ялгарч харагддаг гэж ярьдаг. -Хөөрхөн охидыг харъя гэвэл Их дэлгүүрийн урдах фонтан руу яв" гэх хошин хэлц ч бий. Орчин үеийн хип хоп хамтлагуудын хамтран дуулсан Hood дуунаас л үзэхэд өөртөө хамгийн итгэлтэй нөхөд дөч, тавин мянгатынхан байх жишээтэй. Тэд:

Юугаараа бусдаас дутах юм, ер нь бүгдийг бид хийнэ
Юунд ч үл санаа зовно. ерөнхийдөө үзэл нэг
Гарал угсаа минь сэхээтэн
Гарцаагүй бид юм дуулгана
Үлгэр дуурайллын үрийг бид цацна. үндэс ургуулна хэмээн дуулдаг.

Downtown буюу хотын төв хэсэг, тодруулбал Бага тойруугийн орон сууцнууд 1956 оноос ашиглалтанд оржээ. Хэзээнээсээ л тархан суурьшиж амьдарсаар ирсэн нүүдэлчин удамтай монголчууд нэг дор, бүр давхар байшинд амьдарч эхэлснээр сонирхох, ярих хөөрөх зүйлс нь ч өөрчлөгдсөн гэдэг. Байраараа, орцоороо нийлж нөхөрлөнө, сайн сайхан зүйлсээ хуваалцана. Шинэ содон бүхнээ түгээн дэлгэрүүлэх нь гэр хорооллоос илүү орон сууцанд хялбар хэрэгждэг байв. Чухам иймээс л дөч, тавин мянгатын байрнаас барууны соёл урлаг тархаж, цаашлаад ардчилалд тэмүүлэх залуусын бүлгэм үүссэн юм.

ХОТЫН ТӨВИЙН НЭГ ДЭХ ҮЕИЙНХЭН

Тухайн үед соёл, шинжлэх ухаан, улс төрийн салбарт ажилладаг эрдэмтэн судлаачид голдуу хотын төвийн байруудад амьдарч байв. Төвийн байруудыг "сэхээтний ", "ямбатны ягаан" гэх зэргээр цоллох нь ч бий. Хотжилтод хамгийн ихээр нөлөөлсөн хүмүүс бол тэдгээр сэхээтнүүд буюу Герман, Франц, ОХУ-д мэргэжил эзэмшиж ирсэн эрдэмтэд байв. Костьюм пиджак өмсөж, эрвээхий зангиа зүүн, бүрх малгай духдуулан, зарим нэг нь ганган таяг барин алхдаг байсан гэж настайчууд хуучилдаг. Хар малгай Жамбал, Герман Гомбо гэх мэт хочтой, дэгжин сайхнаараа гайхагдсан сэхээтнүүдийн тухай домог шиг яриа одоо ч хөвөрсөөр. Тэд бол хотын төвийн оршин суугчдын хамгийн эхний төлөөлөл юм.

ХОТЫН ТӨВИЙН ХОЁР ДАХЬ ҮЕИЙНХЭН

Анхны сэхээтнүүдийн үр хүүхдүүд болох хотын төвийн иргэдийн хоёр дахь үе өнөө цагийн улс төр, нийгэм, урлагийн салбарт манлайлж явна. Гэр бүл, өссөн орчин хүнийг хүмүүжүүлж төлөвшүүлдэг гэдэг. Бага тойруугийн хүүхдүүд голчлон Нэгдүгээр дунд сургууль, Орос-3 болон 23 дугаар дунд сургуульд сурдаг байв. Одоогийн улс төрийн лидеруүдийн намтрыг уншвал дийлэнх нь эдгээр сургуулийг төгсчээ. Их сургуулийн нэгэн багш маань "Намайг дунд сургуульд байхад манайх "100 айл"-ын гэр хороололд амьдардаг байв Хааяа сургуулиудын хооронд тэмцээн уралдаан зохиогдоход бид төвийн сургуулийн хүүхдүүдтэй өрсөлдөнө Анзаарахад, тэд биднээс сэтгэхүйн хувьд хавьгүй нарийн мэдрэмжтэй санагддаг байсан. Би өөрийгөө хажууд нь арай болхидуу юм уу гэж дүгнэж билээ. Хувцас хунараараа нэг их хол зөрехгүй ч яалт ч үгүй сэхээтний хүрээлэлд өссөн хүүхдүүд нэг л өөр, сийрэг сэтгэдэг" хэмээн ярьж билээ.

Downtown-ий хоер дахь үеийнхнийг хувцас загварын хувьд хамгийн их фэйшн хөөсөн хүмүүс гэж дүгнэх нь бий. Хотын дарга Э.Бат- Үүлийн эхнэр Б.Дэлгэртуяагийн бичсэн "Үүл бид хоёр" дурсамж номоос тухайн үеийн залуусын амьдралын хэв маяг дурайтал харагддаг. "Үүл бид хоёр" номын Нэгдүгээр бүлгээс: "Тухайн үед түүний нэр энэ хавьдаа алдартай. Гадаадын пянз их цуглуулдаг, янз бүрийн хамтлагуудыг сонсдог, пянзны солипцоо наймаа хийдэг. одоогийнхоор бол бараг л пянзны ченж гэмээр залуу сонсогддог байсан. Тэр үөийн Хөгжим бүжгийн дунд сургуулийн охидын л нэгэн адил сониуч харцаар зэрвэс гүйлгээд хартал дөрөв зургаагийн /406 төгрөгийн үнэтэй "ЗХУ-д үйлдвэрпэв" гэсэн шошготой. тухайн үед ид моодонд орж байсан пальто/ драпан хар пальтоны энгэрийг задгай тавьчихсан, захыг нь босгоод гадуур нь ноолууран ч гэдэг юм уу. тэр үеийн кашемир ч гэдэг юм уу, цагаан цэнхэр ороолт сул унжуулчихсан, түүнтэйгээ өнгө дүйхүйц, энгэр түрсэн хошуу захтай бариу цэнхэр сорочкан цамц, цэнхэр жийнсэн трапец өмд хослуулаад өмсчихсөн. урт үстэй, ер нь тухайн үөийнхээ моодыг хуулчихсан, нэг үгээр хэлэхэд,  Дөчин мянгатын 'толгой гэдгэр" залуусын имижийг биөдээ аваачаад наачихсан, өндөрдүү, туранхай, дэгжин маягийн, өөлбөл хамар нь жаахан нахиудуу дажгүй залуу байв. Сар бүр тэтгэлэг авдаг болохоор өөрсдөө ч аятайхан, тэр үеийнхээ моодноос хоцрохгүй, платформ ултай гутал, өөрсдийн урласан богино банзал, нарийн хилэн хосполоор гангарчихдаг, үе тэнгийн залуусыг гаднаас нь харснаараа дүгнэх дуртай, тиймэрхүү нэг сэхүүн зантай охидын нэгэн байв аа би чинь" гэжээ.

Хотын төвийнхөн гэхээр бүгд л соёлтой, боловсон, даруу дөлгөөн байсан гэж шууд дүгнэвэл өрөөсгөл болно. Уулын мод урттай богинотой гэдэг шиг элдэв танхай үйлдэл гаргаж, болж бүтэхгүй явсан залуусын тухай яриа ч мэр сэр бий. Сайнтай саартай ч хотын төв хэсэг маань улс орныхоо хөгжил дэвшлийн түүчээ болсон түүхэн газар юм. Зарим хүмүүс "Төвийн барилгуудын нас 60-ыг давж өнгө зүсээ алдаад хотын дүр төрхийг гутааж байна, үүнийг нурааж өндөр сайхан барилга барих нь зүйтэй" гэсэн санааг дэвшүүлдэг. Улс орныг хөгжил өөд хөтөлсөн сэхээтнүүдийнхээ амьдарч асан түүхэн барилгуудыг нураалгүй, засч додомдоод явья гэсэн эсрэг байр суурьтай хүмүүс ч олон. Ямартаа ч хэдхэн жилийн өмнө улсаас нэг тэрбум төгрөгийн төсөв гаргаж төвийн барилгуудын нүүрэн хэсгийг өнгөлж янзалсан юм. Өнөө цагт хотын төвийн, ялангуяа зам дагуух байрнуудын нэгдүгээр давхрууд тэр чигтээ худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглагдаж буй. Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр ажилладаг компаниуд цөөнгүй орон сууцыг худалдан авч засч тохижуулаад голдуу гадаадын иргэдэд өндөр үнээр худалддаг болсон. Монголд урт, богино хугацаагаар ажиллахаар ирсэн гадныхан ч хотын төвийн байруудыг хөлсөлж суух сонирхолтой байдаг. Бизнесийн энэ мэт ашиг сонирхлоос шалтгаалаад төвийн байруудын уугуул оршин суугчид харьцангуй багассан. Гэвч насаараа амьдарсан гэр орон, орчин тойрноосоо авдар дүүрэн алт өгсөн ч нүүхгүй гэх бодолтой суугчид ч цөөнгүй. Хэлсэн бүхэн нь цаанаа л даацтай, хэрэглэж буй зүйлс нь нүнжигтэй хотын төвийн уугуул оршин суугчид өндөр том байр, агаар ус бараадаж Зайсан руу зүтгэсэнгүй, нэгэн насыг элээсэн хуучин байрандаа тохь тухтай амьдран сууцгааж байна. Өглөө бүр гимнастиктаа гарч, өмсөх хувцсаа Их дэлгүүрээсээ авдаг хэвээр. Байрныхаа талбайд нарлан суух тэдгээр ахмадууд бол хотын төвийн хамгийн хүндтэй, хамгийн соёлтой иргэд билээ. Downtown-ийн гурав дахь үеийнхэнд тэд үлгэрлэж, уугуул нийслэлчүүдийг өсгөн хүмүүжүүлж байна.

Нийтлэпийг О.Хосцэцэг

Нийслэл Guide сэтгүүл №49