Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Гачууртын амны хадны зураг |
---|---|
Адил утгатай нэр: | Шар хоолойн амны хадны зураг |
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачууртын Шар хоолойн амны урагш сунаж тогтсон баруун уулын зүүн талын хадан хясаанд |
Солбицол: | N47 57 33.2, E107 09 32.5 |
Дурсгалын төрөл: | Хадны зураг, бичгийн дурсгал |
Түүхэн үе: | Хүрэл зэвсгийн үе |
Он цаг: | НТӨ III – НТӨ I мянган, НТ XIII-XV зуун |
Хамгаалалтын зэрэглэл: | Улсын хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоол |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Хэмжээ: | Урт: 3м, Өндөр: 1,9м |
Энэхүү дурсгалыг Зөвлөлтийн нэрт эрдэмтэн А.П.Окладников 1960 онд илрүүлжээ. Уг хадны зурагт дотроо олон цэг толбо бүхий дөрвөлжин хүрээнүүдийг эгнүүлэн, тэдгээрийн гадна морь, нохой хөтөлсөн хүн, нисэж буй бүргэд шувуу, гараасаа хөтлөлцсөн хүмүүс, гараа өргөн зогссон хүн зэрэг улаан зосоор зурсан дүрслэлүүд байдаг. Энэ нь бусад зосон зургийн дурсгалуудаас олон адуу, шувууны дүрс, гараа өргөн эсвэл алдалж адуу хоргоосон буюу хөтөлсөн хүмүүсийн дүрслэлээр онцлог юм. Ялангуяа нохой хөтөлсөн хүний зураг бусад энэ төрлийн хадны зурагт илэрч олдоогүй байна. Эдгээр зураг нь Төв Азийн хүрэл зэвсгийн үеийн эртний нүүдэлчдийн уран сайхны бүтээл төдийгүй сүсэг бишрэл, оюун санааны тусгалыг харуулсан гайхамшигт дурсгал билээ.
Дашням Л., Очир А. нар, Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал, УБ., 1999
Цэвээндорж Д., Монголын эртний урлагийн түүх, УБ, 1999