Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Туулын Хар Түний ордны туурь |
---|---|
Адил утгатай нэр: | Хэрэйдийн ван Тоорил ханы ордны туурь |
Хаяг байршил: | Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, Сонгинохайрхан уулын өвөрт, Туул голын урд, Шувуун фабрикийн замын хойд талд |
Солбицол: | N47 48 1.1, E106 37 30.4 |
Дурсгалын төрөл: | Эртний хотын туурь |
Түүхэн үе: | Их Монгол Улсын үе |
Он цаг: | XII-XIII зуун |
Хамгаалалтын зэрэглэл: | Улсын хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Засгийн Газрын 2008 оны 175 дугаар тогтоол |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Хэмжээ: | Урт 52 м, өргөн 27,5 м, өндөр 3м |
“Монголын нууц товчоон”-д тэмдэглэснээр Хэрэйдийн ван хан Тоорил Туулын Хар Түнэд нэгэн их ордтой байсан тухай өгүүлсэн нь буй. Хожим Чингис хаан Хэрэйд аймгийг эзлэн, уг ордыг өөрийн дөрвөн ордны нэг болгосон түүхтэй. Богдхан уулын ар, Сонгинохайрхан уулын зүүн урд, Бөхөг Түргэний гол, Туулын бэлчирт орших эл эртний дурсгалыг Туулын Хар Түнийн орд мөн хэмээн үздэг. 2006 онд доктор Д.Наваан агсаны удирдсан археологийн судалгааны анги ордны туурийг малтан судалж 15 метр өргөн, 27 метр урт урагшаа харсан хаалгатай байгууламж байсныг тогтоожээ. Судалгаагаар уг орд нь боржин чулуун суурь бүхий дөрвөн том баганатай, цэцгэн хээтэй тоосгон шалтай, заан, луу, сармагчин, арслан, барс зэрэг амьтдын дүрсээр чимэглэсэн уран тансаг чимэглэл бүхий уран барилгын дурсгал байсан байна.
Ганхуяг О., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал, УБ., 2010