Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | 40 мянгатын орон сууцны хороолол |
---|---|
Адил утгатай нэр: | Анхны орон сууцны хорооолол |
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд |
Солбицол: | N47 55 01.0, E106 54 32.3 |
Давхрын тоо: | 4 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Орон сууцны хороолол |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1958-1961 |
Зураг төслийг зохиогч: | Гипрогор институт |
Анхны зориулалт: | Орон сууц |
Хийц загвар: | Функционализм |
Хэмжээ: | Урт: 75 м, Өргөн:13 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Хамгаалалтын зэрэглэл: | Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. |
Хамгаалалтад авсан он, шийдвэр:: | Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Хувийн өмчид |
БНМАУ, ЗХУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийн хэлэлцээрээр ЗХУ-ын санхүү, материал техникийн тусламжаар Улаанбаатар хотод 40 мянган м.кв ашигтай талбай бүхий орон сууцны барилгыг соёл, үйлчилгээний газрын хамт барьж байгуулахаар тохиролцжээ. Хэлэлцээрийн дагуу Москва хотын Гипрогор институтээс Нэгдүгээр дөчин мянгатын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг зохиожээ. Тэр ерөнхий төлөвлөгөөгөөр 1958-1961 онд орон сууцны 3-4 давхар орчин үеийн тохилог олон арван байшин (1093 айл)-гаас гадна сургууль, цэцэрлэг, ясли, дэлгүүр, гуанз зэрэг соёл, үйлчилгээний хэд хэдэн барилгыг барьж ашиглалтад оруулсан байна. Тэдгээрийн дотроос 30 айлын орон сууцны байшинг 1958 онд анх ашиглалтад оруулжээ. Нэгдүгээр дөчин мянгатын орон сууц нийслэл хотын хорооллын журмаар барьсан анхны барилга байгууламж юм.
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалаас, УБ., 1976