Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Улсын драмын эрдмийн театрын барилга |
---|---|
Адил утгатай нэр: | Залуучуудын ордны барилга |
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамжны зүүн үзүүрийн урд хэсэгт |
Солбицол: | N47 54 50.6, E106 54 52.2 |
Давхрын тоо: | 3 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Улсын драмын эрдмийн театр, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, Хүүхэлдэйн театр |
Дурсгалын төрөл: | Архитектурын дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1958-1961 |
Захиалагч: | Эвлэлийн төв хороо |
Зураг төслийг зохиогч: | Архитектор Б.Чимэд, А.Хишигт |
Анхны зориулалт: | Залуучуудын ордон |
Хийц загвар: | Неоклассизм |
Хэмжээ: | Урт: 85,5 м, Өргөн: 64 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Хамгаалалтын зэрэглэл: | Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
1956 онд Залуучуудын ордон барих хөрөнгө хуримтлуулахаар Нийслэлийн Хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүд санаачлага гаргасныг хот, хөдөөгийн залуучууд, иргэд дэмжин хөрөнгө хуримтлуулжээ. Уг хөрөнгөөр барих ордоны зураг төслийг архитектор Б.Чимэд, А.Хишигт нар зохиож, 1957 онд барилгын суурийг тавьж, 1960 оны аравдугаар сард ашиглалтад оруулжээ. Залуучуудын ордон барьсан энэ газарт Ардын засгийн Гаалийн хорооны уужим том хашаа байв. Залуучуудын ордны өмнөт хэсгийн цэцгийн мандал, авто зогсоол бүхий талбайг 1961-1962 онд барьж байгуулжээ.
1963 оны тавдугаар сард МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Улсын дуурь, бүжгийн театрыг Улсын драмын театраас салган Улсын драмын театрыг Залуучуудын ордонд Ардын дуу, бүжгийн чуулгын хамт оруулжээ. Энэ цагаас эхлэн тус барилгыг Драмын театрын барилга гэх болжээ.
Тус барилга нь 200 шахам өрөө тасалгаатай, 700-800 хүний суудалтай жүжгийн 2 танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай.
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1966 оны 154 дүгээр тогтоолоор Драмын театрыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгожээ.
Драмын театрын нэрийг 1981 онд “Улсын Драмын академик театр”, 1994 онд “Үндэсний жүжгийн академик театр”, 2002 онд “Улсын Драмын эрдмийн театр” хэмээн өөрчилжээ.
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх,соёлын дурсгалаас, УБ., 1976
Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 2004