Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Анхны Монгол эмийн сангийн байшин |
---|---|
Адил утгатай нэр: | Нэгдүгээр аптек |
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Жуулчны гудамжны хойд хэсэг, Барилгачдын талбайн зүүн хэсэг, Анхны европ эмийн сангийн хойд талд |
Солбицол: | N47 55 14.4, E106 54 32.8 |
Давхрын тоо: | 1 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Үйлчилгээний газрууд |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1930 |
Анхны зориулалт: | Эмийн сан |
Хийц загвар: | Конструктивизм |
Хэмжээ: | Урт: 43,3 м, Өргөн:18 м, Өндөр: 5,7 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Өмчлөлийн хэлбэр: | Хувийн өмчид |
1930 онд анхны европ эмийн сангийн байшингийн чанх хойд талд шинэ байшин (одоогийн нэгдүгээр аптек) барьж ашиглалтад оруулаад төв аптекийг шилжүүлэн байрлуулжээ. Хувийн өмчид шилжсэн тус байшинд өдгөө үйлчилгээний газрууд байрладаг.
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалаас, УБ., 1976