Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Байгалийн түүхийн музейн барилга |
---|---|
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамжны хойно, Д.Сүхбаатарын гудамжны баруун талд, тус хоёр гудамжны уулзварын баруун хойд талд |
Солбицол: | N47 55 20.2, E106 54 56.0 |
Давхрын тоо: | 3 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Үйл ажиллагаа явуулаагүй |
Дурсгалын төрөл: | Архитектурын дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1954-1956 |
Зураг төслийг зохиогч: | Б.Чимэд |
Анхны зориулалт: | Улсын төв музей |
Хийц загвар: | Неоклассизм |
Хэмжээ: | Урт: 62,6 м, Өргөн:55,4 м, Өндөр: 13,2 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Хамгаалалтын зэрэглэл: | Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Байгалийн түүхийн музейн барилга нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх анхдугаар ерөнхий төлөвлөгөөний үед баригдсан бөгөөд хотын төвийн хэсэг дэх неоклассизмын үеийн загвартай архитектурын дурсгалт барилга юм.
Тус барилгыг анх Мал ба хөдөө аж ахуйн техникумын сургуулийн зориулалтаар барихаар 1952-1954 онд зураг төслийг архитектор Б.Чимид зохиож, 1954-1956 онд барьж, ашиглалтад оруулжээ. Гэвч тус сургууль уг барилгад ороогүй ба 1956 онд Улсын төв музей орж, 1992 он хүртэл байрлажээ. 1992 онд Улс төв музей одоогийн барилгад шилжин ирэхэд хуучин байранд нь Байгалийн түүхийг музейг байгуулжээ.