Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | БНМАУ-ын Засгийн газар байрлаж байсан барилга |
---|---|
Адил утгатай нэр: | МУБИС-ийн хичээлийн төв байр |
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Бага тойруугийн гудамжны уулзварын зүүн хойд талд |
Солбицол: | N47 55 05.7, E106 55 29.6 |
Давхрын тоо: | 3 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Монгол Улсын Боловсролын Их сургуулийн хичээлийн нэгдүгээр байр |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1929 |
Захиалагч: | Сангийн яам |
Анхны зориулалт: | Албан газар |
Хийц загвар: | Конструктивизм |
Хэмжээ: | Урт: 59,7 м, Өргөн: 28 м, Өргөн: 14 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Чулуу, төмөр, тоосго |
Хамгаалалтын зэрэглэл: | Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Нийслэл Хүрээний үед “Хүрээний сайдын яам” хэмээх Дотоод яам байсан газар дээр 1929-1930 онд Сангийн яамнаас эрхлэн хоёр давхар барилга бариулсанд 1930-1951 онд БНМАУ-ын Засгийн газар байрлаж байв. Улмаар 1935 оны дөрөвдүгээр сараас уг байшинд Улсын Хага Хурал, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хянан байцаах газар, Зохион зааварлах хэлтэс, Улсын төлөвлөгөөний комисс байрлаж байсан бөгөөд БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсан, түүний нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав, Улсын Бага Хурлын дарга Г.Бумцэнд нар ажиллах болжээ.
1943 онд барилгыг өргөтгөн гурван давхар болгосон байна. Энэ байшин тухайн үеийн төр засгийн төв аппаратын өсөн нэмэгдэж байсан орон тоо, ажлын шаардлагыг хангахгүй болсоноос гадна нийслэл хот байгуулалтад байршлаа олоогүй, Сэлбэ голын эрэгт байлаа. Тиймээс 1946 онд Сүхбаатарын талбайн хойд хэсэгт шинэ ордны шав тавьж, 1951 онд ашиглалтад оруулсан байна. Засгийн газар шинэ баригдсан ордонд буюу одоо байрлаж буй барилгад шилжихэд тус барилгад мөн онд Улсын багшийн дээд сургууль байгуулагджээ. 1958-1959 онд тус барилгын баруун хойт хэсгийг нэмж, өргөтгөсөн бөгөөд 1970-1971 онд дахин өргөтгөж хичээлийн дөрвөн давхар барилгыг хойт хэсэгт нь залган барьжээ.
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Ганхуяг О., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал, УБ., 2010
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх соёлын дурсгалаас, УБ., 1976
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017