Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшин |
---|---|
Адил утгатай нэр: | Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей |
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамжны баруун талд, Хуримын ордны зүүн хойд талд |
Солбицол: | N47 54 54.4, E106 55 15.3 |
Давхрын тоо: | 2 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1930 |
Зураг төслийг зохиогч: | Германы инженер Геринг |
Гүйцэтгэгч: | Германы “Востванк” тоосгон заводын герман, швейцарь, унгар ажилчид |
Анхны зориулалт: | Хувийн сууц |
Хийц загвар: | Модерн |
Хэмжээ: | Урт: 18,65 м, Өргөн: 17,25 м, Өргөн: 11 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Мод |
Хамгаалалтын зэрэглэл: | Нийслэлийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоол |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
БНМАУ-ын төрийн нэрт зүтгэлтэн, Ерөнхий сайд П.Гэндэнд зориулан 1930 онд Германы инженер Герингийн зураг төслөөр Германы “Востванк” тоосгон заводын герман, швейцарь, унгар ажилчид барьжээ. 1930-аад оны үед орд харшид тооцогдож байсан хоёр давхар энэ байшин нь дөрвөн талдаа хаалгатай, цахилгаан, телефон утастай байв. Доод давхарт нь Ерөнхий сайдынх суудаг байсан бөгөөд зочдын өрөө, сайдын ажлын тасалгаа, унтлагын өрөө, хүүхдийн өрөө, тоглоомын өрөө байжээ. Харин дээд давхарт нь сайдын эхнэрийн дүү нар, гэрийн үйлчлэгч, тогооч болон сайдын орчуулагч К.Ильин орос эхнэрийн хамт амьдардаг байв. Ерөнхий сайд агсан П.Гэндэн энэ байшиндаа 1930-1936 онд амьдарч байв.
Тус байшинд цэцэрлэг, Засгийн газрын ажилчдын сууц, Байгаль хамгаалах газар зэрэг олон байгууллага, иргэд байрлаж байсан бөгөөд 1980-аад оны үед нураагдахад хүрч байв.
Ерөнхий сайд П.Гэндэнгийн охин Г.Цэрэндуламын санаачлагаар 1993 онд түүхэн дурсгалт уг байшинд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей”-г байгуулжээ.
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх соёлын дурсгалаас, УБ., 1976
Пүрэв О., Сүхбаатар О., Нийслэлийн өв соёл, УБ., 2006