Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Мал, тариалангийн яам байрлаж байсан байшин |
---|---|
Адил утгатай нэр: | Нийслэлийн ардчилсан намын байр |
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөөний уулзварын баруун урд хэсэгт, С.Зоригийн хөшөөний урд |
Солбицол: | N47 54 59.3, E106 54 57.2 |
Давхрын тоо: | 2 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Нийслэлийн Ардчилсан нам, Шинэ дэвшилтэт холбоо |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1920-иод оны сүүлч |
Анхны зориулалт: | Мал, тариалангийн яамны барилга |
Хийц загвар: | Конструктивизм |
Хэмжээ: | Урт: 31,6 м, Өргөн: 15 м, Өргөн: 8,5 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Хамгаалалтын зэрэглэл: | Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Хувийн өмчид |
Энэ байшинг 1920-иод сүүлчээр барьсан бөгөөд 1929-1934 онд Мал, тариалангийн яам байрлаж байв. 1932-1935 онд Х.Чойбалсан Мал, тариалангийн яамны сайд байхдаа энэ байшинд ажиллаж байв.
1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэйгээр байгуулсан ууган мэдээллийн байгууллагыг 1957 онд хуучин Мал, тариалангийн яамны байшинд МОНЦАМЭ нэртэйгээр үйл ажиллагааг шинэчлэн байгуулж байжээ. Одоо тус байшинд Нийслэлийн ардчилсан нам, Шинэ дэвшилтэт холбоо байрлаж байна.
Нацагдорж Н., Улаанбаатар хотын барилгажилтын түүх, гэрэл зургын цомог, УБ., 2014
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017