Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Монголтрансын анхны барилга |
---|---|
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөөний урд хэсэг, Г.К.Жуковын музейн замын эсрэг талд |
Солбицол: | N47 55 00.9, E106 57 13.0 |
Давхрын тоо: | 2 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Бридж групп, Сэлбэг засварын төв |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1932 |
Анхны зориулалт: | Анхны авто засварын газар |
Хийц загвар: | Конструктивизм |
Хэмжээ: | Урт: 62 м, Өргөн:30 м, Өндөр: 12 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Өмчлөлийн хэлбэр: | Хувийн өмчид |
Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголтрансыг 1929 онд анх байгуулжээ. Монголтранс ажиллах хугацаандаа тус улсад авто тээврийг хөгжүүлэн, үндэсний боловсон хүчнийг сурган бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Монголтранс нь анхны авто засварын газар, гражийг ерөнхий хорооны конторын барилгын хамт барьж, 1932 онд ашиглалтад оруулжээ. Монголтрансын анхны тэрхүү граж, засварын газар, конторын барилгад тээврийн байгууллагууд дараалан байрлаж ирсэн бөгөөд хожим авто тээврийн хоёрдугаар бааз байрлаж байв. Одоо тус барилгад Бридж группийн авто засварын төв байрлаж байна.
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалаас, УБ., 1976
Нацагдорж Н., Улаанбаатар хотын барилгажилтын түүх, гэрэл зургын цомог, УБ., 2014