Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Монгол Улсын олон улсын нисэх буудлын анхны байшин |
---|---|
Адил утгатай нэр: | Нисэхийн музей |
Хаяг байршил: | Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Наадамчдын гудамжны урд талд, Чингис хааны Олон улсын нисэх онгоцны буудлын баруун хойд талд, Буянт Ухаагийн нисэх онгоцны буудлын барилгын баруун талд |
Солбицол: | N47 51 13.8, E106 45 27.3 |
Давхрын тоо: | 2 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний Нисэхийн Ерөнхий газрын харъяа “Нисэхийн музей” |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1936 |
Анхны зориулалт: | Олон улсын нисэх буудлын байшин |
Хийц загвар: | Модерн |
Хэмжээ: | Урт: 15 м, Өргөн:14,5 м, Өндөр: 5,3 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Хамгаалалтын зэрэглэл: | Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмч |
1930-аад оны дунд үеэс Зөвлөлтийн “Добролёт” байгууллага Улаан-Үд-Улаанбаатар хотуудын хооронд Агаарын Тээврийн нислэг хийх зориулалтаар БНМАУ-аас газрын зөвшөөрөл авч Морингийн хөндийд өөрийн хөрөнгөөр шороон зурвастай аэродром, нисэх буудал, орон сууцны гурван ширхэг дан байшин, гуанз, худаг, халуун ус, дэлгүүр, клуб зэрэг байгууллагуудтай нисэх буудал байгуулж “Добр” гэж нэрлэжээ. Энэ нисэх буудал нь дарга орлогч, нислэгийн удирдагч гэх зэрэг бүх л төрлийн ажилтан, ажилчидтай байжээ. Энэ нисэх буудал дээр Маршалын онгоц, Дагва даргатай “И-15” сөнөөгч онгоцны хороо байрладаг байжээ. Гадаадаас нисэх онгоцоор зорчин ирэх зочид төлөөлөгчдийг “Добр” буудалд хүлээн авдаг байжээ. Тухайлбал: 1944 оны долдугаар сард БНХАУ-аас манай оронд хүрэлцэн ирсэн АНУ-ын дэд ерөнхийлөгч О.Үэлс энэ буудалд бууж Маршал Х.Чойбалсан угтан авч байжээ. 1995 оноос хойш Монгол Улсын олон улсын нисэх буудлын анхны энэ байшинд Нисэхийн музей байрлаж байна.