Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн ордон |
---|---|
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамжны баруун хэсэгт, Улаанбаатар хотын захиргааны байрны зүүн талд |
Солбицол: | N47 55 11.7, E106 54 59.2 |
Давхрын тоо: | 4 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо |
Дурсгалын төрөл: | Архитектурын дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1954-1955 |
Анхны зориулалт: | Монголын үйлдвэрчний төв зөвлөлийн ордны барилга |
Хийц загвар: | Неоклассизм |
Хэмжээ: | Урт:76,9 м, Өргөн: 37 м, Өндөр: 17,4 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн ордонг 1955 онд ашиглалтад оруулжээ. Ордон нь албан ажлын олон арван өрөө тасалгаа, 200 хүний суудал бүхий танхимтайгаас гадна доод давхартаа худалдаа үйлчилгээний газруудтай аж. Ордны барилга барих ажилд Монголын барилгын түүхэнд анх удаа 1954 онд цамхагт өргүүр, цахилгаан лент хэрэглэсэн түүхтэй. Тэрчлэн Зөвлөлтийн алдарт барилгачин, төрийн шагналт В. В. Королевын жишээгээр залуу барилгачин Намсрай 1954 оны наймдугаар сарын 20-ны өдөр тус ордны барилга дээр тавтын системээр ажиллан ажлын найман цагт 31950 ширхэг тоосго өрж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргажээ. Энэ барилга өнөөг хүртэл Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо байрлаж байна.
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалаас, УБ., 1976