Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Нэгдүгээр сургуулийн барилга |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамжны хойд талд |
Солбицол: | N47 54 55.8, E106 54 43.8 |
Давхрын тоо: | 4 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Нэгдүгээр сургууль |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1940 |
Анхны зориулалт: | Сургуулийн барилга |
Хийц загвар: | Неоклассизм |
Хэмжээ: | Урт: 57,5 м, Өргөн: 20 м, Өргөн: 16,7 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Хамгаалалтын зэрэглэл: | Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг ;аргын 2015 оны А/529 дүгээр захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Улаанбаатар хотын Нэгдүгээр сургууль бол Монгол Улсын анхны дунд сургууль бөгөөд түүний барилга нь Улаанбаатар хотын анхны дөрвөн давхар барилга юм.
1923 онд Нийслэл Хүрээнд анхны дунд сургуулийг "Дунд сургуулийн танхим" нэртэйгээр байгуулжээ. Анх 50 гаруй хүүхдийг бага сургуулиас сонгон авч дунд шатны боловсрол олгох хичээл сургалтыг зохион байгуулж байсан бөгөөд 1926 онд төгсөх ангийн 40 сурагчдаас 30 сурагчийг сонгон шалгаруулж Герман, Франц, Зөвлөлт Улсад сургахаар илгээжээ. 1928 онд тус сургуулийг Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль болон өргөтгөж 10 жилийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг шинэчилж мөрдөж эхэлжээ.
1940 оны арван нэгдүгээр сарын 9-нд Нэгдүгээрийн сургуулийн хичээлийн шинэ дөрвөн давхар барилга ашиглалтад орсон бөгөөд тус барилгыг Дотоод яамны барилгын газраас эрхлэн барьж, ашиглалтад оруулжээ. Барилгын нээлтэд МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал оролцож, үг хэлжээ. Тус сургуулийг Ардын гэгээрлийн ажилчдын саналын үндсэн дээр Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1940 оны 60 дугаар тогтоолоор Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит болгожээ.
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх соёлын дурсгалаас, УБ., 1976