Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Пионерийн ордон |
---|---|
Адил утгатай нэр: | Хүүхдийн урлан бүтээх төв |
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруугийн гудамжны хойд талд, “Метро молл” их дэлгүүрийн зүүн талд |
Солбицол: | N47 55 35.7, E106 54 58.4 |
Давхрын тоо: | 2 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Хүүхдийн урлан бүтээх төв |
Дурсгалын төрөл: | Архитектурын дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1956 |
Зураг төслийг зохиогч: | Архитектор Б.Дамбийням |
Анхны зориулалт: | Пионерийн ордон |
Хийц загвар: | Неоклассизм |
Хэмжээ: | Урт: 77,5 м, Өргөн: 49,5 м, Өргөн: 14 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Чулуу, төмөр, тоосго |
Хамгаалалтын зэрэглэл: | Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Монголын пионерийн ордны барилгыг Монголын хоёр дахь архитектор Б.Дамбийнямын зохиосон зураг төслөөр барьж, 1958 оны аравдугаар сард ашиглалтад оруулжээ. Энэ ордны суурин дээр Зүүн хүрээний төв дэх 108 баганатай Батцагаан цогчин дуган байв.
Хэсэгхэн хугацаанд уг ордонд Хилийн цэргийн удирдах газар байрлаж байжээ.
Уг барилга нь 600 хүний суудалтай их танхимаас гадна хөдөө аж ахуй, биеийн тамир, спорт, уншлага, лекцийн олон танхим, тоглоомын байр, кабинет зэрэг үндэсний хээ угалзаар чимэглэгдсэн танхим, өрөө тасалгаатай.
Монголын пионерийн ордонг В. И. Лениний мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 106 дугаар зарлигаар В. И. Лениний нэрэмжит болгожээ.
1988 онд архитектурын дурсгалт тус барилгад Монголын Хүүхдийн урлан бүтээх төв “Пионер сурагчдын сургалт үйлдвэрлэлийн төв” нэртэйгээр байгуулагдсан цагаас хойш өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна.
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалаас, УБ., 1976 он
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017