Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Туул зоогийн газрын хоёр давхар барилга |
---|---|
Адил утгатай нэр: | Анхны нийтийн хоолны газар |
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жуулчны гудамжны хойд талд, Барилгачдын талбайн баруун урд |
Солбицол: | N47 55 12.7, E106 54 28.9 |
Давхрын тоо: | 2 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Туул ресторан |
Дурсгалын төрөл: | Архитектурын дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1946-1948 |
Гүйцэтгэгч: | Улсын барилга трестийн барилгачид |
Анхны зориулалт: | Нийтийн хоолны газар |
Хийц загвар: | Неоклассизм |
Хэмжээ: | Урт: 27 м, Өргөн:25 м, Өндөр: 12 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Хамгаалалтын зэрэглэл: | Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Хувийн өмчид |
Туул зоогийн газрын барилга бол Улаанбаатар хотын анхны нийтийн хоолны үйлчилгээний зориулалтаар баригдсан барилга юм. Тус барилгыг 1946-1948 онд Улсын барилга трестийн барилгачид барьж ашиглалтанд оруулжээ.
Хуучин Богдын Хүрээний үед Туул зоогийн газрын буйран дээр ногооны жижигхэн зах байсан бөгөөд түүний зүүн талд Махан дов гэж нэрлэгдсэн мах худалдаалах зах, зүүн хойд талд Инжианы гүүр, урдхан талд Швед улсын харьяат Америкийн пүүсэнд ажилладаг асан Ланчансаны пүүсний нэг салбар ажиллаж байжээ. 1950-иад оны дунд үе хүртэл Туул зоогийн газрын хойгуур баруун Сэлбийн гол урсан өнгөрдөг байв.
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх соёлын дурсгалаас, УБ., 1976
Очбаяр Г., Цацралт С., Чингэлтэй хайрханы өвөрт, гэрэл зургаар өгүүлсэн түүх, УБ., 2015