Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Улаан хуарангийн хоёр давхар барилга |
---|---|
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Нянтайсүрэнгийн гудамжны зүүн талд, Батлан хамгаалахын их сургуулийн хашаанд |
Солбицол: | N47 55 18.8, E106 59 14.4 |
Давхрын тоо: | 2 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Батлан хамгаалахын удирдлагын академи, Удирдлагын сургууль |
Дурсгалын төрөл: | Архитектурын дурсгалт барилга |
Түүхэн үе: | Богд Хаант Монгол Улсын Нийслэл Хүрээний үе (1912-1924) |
Баригдсан он: | 1910-аад оны сүүлч |
Анхны зориулалт: | Цэргийн мэргэжилтнүүдийн байр |
Хэмжээ: | Урт: 115 м, Өргөн: 15,3 м, Өргөн: 11 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Хамгаалалтын зэрэглэл: | Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
1910-иод оны сүүлчээр Нийслэл Хүрээний Консулын дэнжийн зүүн хойд хэсэг өндөрлөг газарт “Улаан хуаран” гэж нэрлэгдэж байсан 10 улаан тоосгон барилгыг барьжээ. Өдгөө тэдгээр барилгуудаас зөвхөн ганц л үлдсэн бөгөөд тус барилгад Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургууль байрлаж байна.
Орос цэргийн мэргэжилтнүүд болон Монгол цэргийн казарм, 1921 оноос “Ардын цэргийн дарга”-ын сургууль байрлаж байсан энэхүү улаан тоосгон барилгыг 1930-аад оны үед Дэмид жанжны шийдвэрээр хоёр давхар болгон өргөтгөжээ.