Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Улсын их дэлгүүрийн барилга |
---|---|
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд хэсэгт |
Солбицол: | N47 54 59.9, E106 54 22.8 |
Давхрын тоо: | 6 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Улсын их дэлгүүр |
Дурсгалын төрөл: | Архитектурын дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1961 |
Хөрөнгө оруулагч: | БНХАУ-ын тусламжаар |
Анхны зориулалт: | Их дэлгүүр |
Хийц загвар: | Модернизм |
Хэмжээ: | Урт: 61,3 м, Өргөн:81,3 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Өмчлөлийн хэлбэр: | Хувийн өмчид |
Улсын их дэлгүүр 1921 онд ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Харилцан туслалцах хоршооны төв дэлгүүр нэртэйгээр одоогийн Хожмын үеийн Гэгээнтний сүм байрлаж буй байшинд анх байгуулагджээ. 1930 онд одоогийн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн байранд орсон бөгөөд ард олны дунд “Өндөр хоршоо” хэмээн нэрлэгдэж байв.
1961 онд БНХАУ-ын тусламжаар баригдсан шинэ байранд шилжин ирж Улсын их дэлгүүр хэмээн нэрлэгдэх болжээ. 1999 онд Засгийн газрын шийдвэрээр Улсын их дэлгүүрийг хувьчлахад хувьцааны ихэнх хувийг Номин холдинг компани худалдан авч улмаар хувьчилж авчээ.
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх соёлын дурсгалаас, УБ., 1976