Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Үзэсгэлэн чимэглэлийн барилга |
---|---|
Адил утгатай нэр: | Выставка |
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, П.Гэндэнгийн гудамжны хойд хэсэг, UB mart дэлгүүрийн баруун талд |
Солбицол: | N47 54 49.2, E106 55 00.3 |
Давхрын тоо: | 2 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Худалдааны төв |
Дурсгалын төрөл: | Архитектурын дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1961 |
Гүйцэтгэгч: | Зөвлөлтийн барилгачид |
Анхны зориулалт: | Үзэсгэлэнгийн танхим |
Хийц загвар: | Модернизм |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго, төмөр |
Хэмжээ: | Өндөр: 7 м |
Өмчлөлийн хэлбэр: | Хувийн өмчид |
В.И.Лениний өргөн чөлөөний зүүн дэнж дээр Улсын үзэсгэлэнгийн төв барилгыг 1961 онд Зөвлөлтийн барилгачид барьжээ. Уг барилгад Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор Зөвлөлтийн Улс, ардын аж ахуй, соёлын хөгжлийн үзэсгэлэн байгуулж, дараа нь манай улсад бэлэглэснийг 1962 онд Улсын үзэсгэлэн чимэглэлийн газарт шилжүүлэн өгчээ. Үзэсгэлэнгийн барилга нь 7 м өндөр, 1548 м кв талбайтай бөгөөд үзэсгэлэнгийн их танхимаас гадна том хэмжээний үзмэр, машин төхөөрөмж зэргийг задгай байрлуулах 1500 м кв бетон талбайтай юм. Үзэсгэлэнгийн саруул танхим нь бетон цутгамал сууринд суулгасан төмөр хүрээнд тохируулан хийсэн шилэн ханаас бүтсэн ажээ.
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх,соёлын дурсгалаас, УБ., 1976