Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Үйлдвэрлэл, хоршооллын худалдаа, үйлчилгээний нэгдсэн төвийн барилга |
---|---|
Адил утгатай нэр: | Урт цагаан |
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Жуулчны гудамжны хойд хэсэг, Шар дэлгүүрийн зүүн талд |
Солбицол: | N47 55 10.6, E106 54 15.1 |
Давхрын тоо: | 3 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Худалдаа үйлчилгээний төв |
Дурсгалын төрөл: | Архитектурын дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1959-1961 |
Зураг төслийг зохиогч: | Архитектор Б.Дамбийням |
Анхны зориулалт: | Үйлдвэрлэл, хоршооллын худалдаа, үйлчилгээний нэгдсэн төв |
Хийц загвар: | Модернизм |
Хэмжээ: | Урт: 220 м, Өргөн:52 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Өнөөгийн жуулчны гудамж буюу Урт цагааны орчим бол XVIII зууны эцсээс XIX зууны дунд үе хүртэл худалдаа зах зээлийн гол гудамж, хөл үймээн ихтэй газар байв. МАХН-аас хотын хувийн жижиг худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийг хоршоолж хамтын аж ахуйд нэгтгэсэн нь тэдгээрийг орчин үеийн шаардлагын түвшинд хөтлөн явуулахыг шаарджээ. Тийнхүү худалдааны захын олон жижиг навтгар шавар, модон байшин, хашааг буулган, нэг, хоёрдугаар дөчин мянгатын орон сууцны хорооллыг барих үед хуучин худалдааны гудамжийг өргөтгөж, гудамжны хойд талд Хоршооллын худалдаа үйлчилгээний төвийн нэгдсэн барилгыг архитектор Б.Дамбийнямын зураг төслөөр 1959-1961 онд барьж босгосон нь “Урт цагаан” хэмээн олны дунд нэрлэгджээ.
Тухайн үедээ Улаанбаатар хотын төвийн хамгийн урт цагаан барилга байсан учраас “Урт цагаан” гэж нэрлэгджээ. Уг барилгад гэр ахуй, хүнс, барааны төрөлжсөн дэлгүүр, засвар үйлчилгээ, ресторан, ахуйн үйлчилгээ, үсчин, гэрэл зургийн газар ажиллаж байв.
Улаанбаатар хотын АДХГЗ-ны 1970 оны 79-р тогтоолоор худалдааны гудамжийг Октябрын гудамжтай хамтруулан нэрлэх болжээ.
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх,соёлын дурсгалаас, УБ., 1976
Нацагдорж Н., Улаанбаатар хотын барилгажилтын түүх, гэрэл зургын цомог, УБ., 2014