Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Хөдөө аж ахуйн яамны барилга |
---|---|
Адил утгатай нэр: | Цэргийн яам |
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 16а, Засгийн газрын IХа байр |
Солбицол: | N475507.4, E1065558.2 |
Давхрын тоо: | 2 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
Дурсгалын төрөл: | Архитектурын дурсгалт барилга |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1934 |
Анхны зориулалт: | Албан газар |
Хийц загвар: | Неоклассизм |
Хэмжээ: | Урт: 81 м, Өргөн:53,7 м, Өндөр: 10 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмч |
Хөдөө аж ахуйн яамны барилгыг 1934 онд БНМАУ-ын Цэргийн явдлын яаманд зориулан барьсан. Тус барилгад 1934-1949 онд Цэргийн явдлын яам, 1949-1952 онд Улсын батлан хамгаалах яам, 1934-1943 онд Мал, тариалангийн яам, 1943-1957 онд Мал, аж ахуйн яам, 1957-1987 онд Хөдөө аж ахуйн яам, 1987-1990 онд Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яам, 1990-1994 онд Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн яам, 1994-1996 онд Хүнс, хөдөө аж ахуйн яам, 1996-2000 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам, 2000-2008 онд Хүнс, хөдөө аж ахуйн яам, 2008-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, 2014-2016 онд Хүнс, хөдөө аж ахуйн яам, 2016 оноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байрлаж байна.