Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Цэргийн төв эмнэлгийн хоёр давхар байшин |
---|---|
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд, Цэргийн төв эмнэлгийн хашаанд |
Солбицол: | N47 55 02.0, E106 57 56.2 |
Давхрын тоо: | 2 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Батлан хамгаалах яам-Барилга захиалагчийн алба |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | Богд Хаант Монгол Улсын Нийслэл Хүрээний үе (1912-1924) |
Баригдсан он: | 1920-иод оны эхэн |
Хөрөнгө оруулагч: | Цэргийн 27-р анги |
Хийц загвар: | Модерн |
Хэмжээ: | Урт: 19,5 м, Өргөн:9,2 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Энэхүү байшин нь Гротын улаан буюу Монголорын хоёр давхар барилгын ар талд байдаг бөгөөд 1920-иод оны эхэн үед баригдсан бололтой.
1925 онд Улаанбаатар хотод анхны нисэх онгоц ирж байгааг авсан гэрэл зурагт дээр хоёр барилга хүзүүвчээр холбогдсон байдаг. Хийц, загварын хувьд яг адил биш, ойролцоо учраас Цэргийн төв эмнэлгийн хоёр давхар барилгыг Гротын улаанаас арай хожуу баригдсан гэж үздэг.
Дотор талдаа модон шаттай, зоорийн хэсэгтээ жижиг цонхтой хоёр өрөөтэй. Цэргийн төв эмнэлгийн хашаанд буй тус байшинд өдгөө Батлан хамгаалах яамны харьяа Барилга захиалагчийн алба байрлаж байна.