Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Шар дэлгүүрийн байшин |
---|---|
Адил утгатай нэр: | Хүрэн хаалгатай дэлгүүр |
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Жуулчны гудамж, Төмөрчны гудамжны уулзварын баруун хойд хэсэгт |
Солбицол: | N47 55 10.6, E106 54 10.5 |
Давхрын тоо: | 3 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | “Өргөө фарм импекс” ХХК |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1936 |
Захиалагч: | Монголын эд хэрэглэгчдийн хоршооны хотын хэлтэс |
Анхны зориулалт: | Дэлгүүр |
Хийц загвар: | Модерн |
Хэмжээ: | Урт: 23,8 м, Өргөн:18,5 м, Өндөр: 7 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Хамгаалалтын зэрэглэл: | Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Хувийн өмчид |
Засгийн газар хувийн худалдааг хязгаарлаж, улс хоршооллын худалдааг хөгжүүлэх улмаар давуу талыг нь харуулах чухрал хэмээн үзэж нийслэл хотын худалдааны их зах төвлөрч байсан хувийн худалдааны газруудтай өрсөлдөж чадахуйц тохилог дэлгүүр барьж байгуулахаар шийдвэрлэж Шар дэлгүүрийг 1936 онд Монголын эд хэрэглэгчдийн хоршооны хотын хэлтсээс эрхлэн бариулжээ. Уг байшин нь Улаанбаатар хот дахь дэлгүүрийн зориулалттай анхны тохилог тоосгон байшин бөгөөд олонд “Шар дэлгүүр” гэж алдаршжээ. Өдгөө тус байшинг эмийн сангийн зориулалтаар ашиглаж байна.
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх соёлын дурсгалаас, УБ., 1976
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017
Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 2004