Түүх, соёлын дурсгалт газрын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Нүхтийн ам дахь Монгол ноёд нууцаар зөвлөлдсөн газар |
---|---|
Адил утгатай нэр: | Занабазарын агуй |
Хаяг байршил: | Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Богдхан уулын ар, Нүхтийн амны эхэнд, жижиг хадтай толгойн зүүн хойд хэсэгт |
Солбицол: | N47 50 02.9, E106 53 06.5 |
Дурсгалын төрөл: | Дурсгалт газар |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Түүхэн үйл явдлууд: | 1911 оны зун Монголын ноёд, лам нар нууцаар зөвлөлдөж, Орос улсаас тусламж авах, Манжаас салж, тусгаар улс болох санал сэдэж, нууцаар зөвлөлдөн хэлэлцсэн газар. |
1911 оны зун Монголын ноёд, лам нар Богдод “Бат оршил өргөнө” гэсэн нэрээр Их Хүрээнд цуглаж, Түшээт хан аймгийн жанжин Ханддорж, мөн аймгийн чуулган дарга Чагдаржав зэрэг ноёд, Их шавийн Да лам Цэрэнчимэд нар Богд хан уулын ар Нүхтийн амны эхэнд гэр барьж сэм хуралдаж, Орос Улсаас тусламж авч Монголчууд Манжаас салж, тусгаар улс болох санал сэдэж, нууцаар зөвлөлдөн хэлэлцжээ. Эндээс Ханддорж, Цэрэнчимэд, Өвөр Монголын түшмэл Хайсан нарыг Орос Улсаас тусламж эрэх төлөөлөгчөөр томилон явуулах шийдвэр гаргажээ.
Нүхтийн амны эхэнд буй энэ түүхэн газарт Занабазарын агуй хэмээн нэрлэгдсэн газар байдаг ба түүнийг бичигт хад ч гэж нэрлэх нь бий.
Пүрэв О., Сүхбаатар О., Нийслэлийн өв соёл, УБ., 2006
Батсайхан О., Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт, УБ., 2008