Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Анхны европ эмийн сангийн байшин |
---|---|
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Жуулчны гудамж, Барилгачдын талбайн зүүн хэсэг, Дүрслэх урлагийн музейн хойд талд |
Солбицол: | N47 55 12.7, E106 54 32.9 |
Давхрын тоо: | 4 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | МоАН санаачилга ТББ, Чандмань клуб |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Баригдсан он: | 1909 |
Анхны зориулалт: | Эмийн сан |
Хийц загвар: | Орос загвар |
Хэмжээ: | Урт: 18,9 м, Өргөн:12,2 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Мод |
Хамгаалалтын зэрэглэл: | Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Хувийн өмчид |
Хувьсгалын өмнө Нийслэл Хүрээнд Оросын консулын бие хамгаалах цэрэг, оросын харъяат нарт үйлчлэх европ эмнэлгийн амбулатори ажиллаж, түүнд хааяа Монголчууд үзүүлдэг байжээ. Тэрхүү амбулаторийн харъяанд 1909 онд байгуулсан Европ эмийн сангийн анхны байшинг тэр үеийн “Махан дов”-ын зүүн хажууд, баруун Сэлбэ голын урд хэсэгт барьжээ. Хувьсгал ялсны дараа уг байшинд Цэргийн оёдлын үйлдвэр, дараа нь Ардын Засгийн Цагдан Сэргийлэх газар ажиллаж байв. 1925 онд Эрүүлийг Хамгаалахын харъяа европ эмнэлэгийн аптекийг тэнд байгуулж, 1930 онд уг байшингийн хойд талд шинэ байшин барьж, Төв аптекийг шилжүүлэн байрлуулжээ.
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалаас, УБ., 1976
Нацагдорж Н., Улаанбаатар хотын барилгажилтын түүх, гэрэл зургын цомог, УБ., 2014
Очбаяр Г., Цацралт С., Чингэлтэй хайрханы өвөрт, гэрэл зургаар өгүүлсэн түүх, УБ., 2015
Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 1994