Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Сэлбэ голын гүүрний хоёр чулуун арслан |
---|---|
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний дагуу, Сэлбийн гүүрний баруун үзүүрийн хоёр талд |
Солбицол: | N47 55 06.1, E106 55 45.3 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Баригдсан он: | XIX зуун |
Хийсэн арга, техник: | Чулуун сийлбэр |
Тоо ширхэг: | 2 |
Хэмжээ: | Урт: 1,3 м, Өргөн: 0,52 м, Өндөр: 0,96 м |
Материал: | Боржин чулуу |
Хамгаалалтийн зэрэглэл: | Нийслэлийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
ХIX зууны үед бүтээсэн уг хоёр чулуун арсланг Маймаа хот (одоогийн Амгалан) дахь Дашсамдилин буюу Өлзий хутагт Даяны сүмийн үүдэнд байсныг 1946 онд зүүн Сэлбэ голын модон гүүрэнд шилжүүлэн байрлуулжээ. Тэр цагаас хойш тус гүүрийг "Арслантай гүүр" хэмээн нэрлэх болжээ. Гүүрийн хоёр жигүүрт байрлах хоёр чулуун арслангийн хойд арслангийн хөл, толгой, нуруу, сүүл хэсэгт дөрөв, урд талын арслангийн хөл, толгой, нурууны хэсэгт гурав, нийт долоон гүег (арслангийн зулзага) байдаг.
Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус хоёр чулуун арсланг нийслэлийн Засагдаргын 2008 оны 357 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн хамгаалалтад авсан.
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017
Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 2004