Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Ардын хувьсгалын 25 жилийн ойн өндөрлөг |
---|---|
Хаяг байршил: | Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын гудамжны урд талд, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн баруун талд, Арцатын 18 дугаар гудамжны задгай талбайд |
Солбицол: | N47 52 03.2, E106 49 37.8 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1946 |
Зохиогч: | Д.Чойдог, Н.Бельский |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Өндөр: 35 м, Суурийн өргөн: 11 м, Суурийн урт: 11м |
Материал: | Бетон |
Хамгаалалтын зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
МАХН-ын Төв Хорооны тогтоолоор Ардын хувьсгалын 25 жилийн түүхт ойг улс орон даяар өргөн тэмдэглэх шийдвэр гаргажээ. Түүхт ойн дурсгалд зориулсан өндөрлөгийг 1946 онд Д.Чойдог, Н.Бельский нарын зохиосон зургаар Буянт-Ухаа дахь Яармагийн талбайд барьж босгон 1946 оны долдугаар сарын 11-нд нээжээ. Өндөрлөг босгосон тэр талбайд 1922 оны зун хувьсгалын анхны баяр наадмыг хийж жанжин Д.Сүхбаатар, эгнүүлэн суулгасан бургасыг морин давхиан дунд сэлмээр хоёр талдаа алдалгүй цавчиж бас улаан даавуунд боодолтой мөнгийг газраас шүүрэх зэргээр морин сургууль чадамгай хийж, цэрэг дарга нарыг оройлон ард олныг баясгаж байсан түүхтэй юм. Өндөрлөгийн баганан дээр “XXV” гэсэн тоог товойлгон сийлж суурийн нүүрэн талд “Монгол ардын хувьсгалын 25 жилийн ойн дурсгалд зориулав” гэсэн үг бичсэн байна.
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх тус өндөрлөгийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 197-р тогтоолоор Хан-Уул дүүргийн хамгаалалтад авсан.
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх соёлын дурсгалаас, УБ., 1976
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017