Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | С.Зоригийн хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, Чингис өргөн чөлөөний уулзварын баруун урд хэсэгт, Нийслэлийн ардчилсан намын байрны хойд талд |
Солбицол: | N47 54 59.6, E106 54 56.9 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 1999 |
Зураг төсөл зохиогч: | Б.Дэнзэн |
Хийсэн арга, техник: | Хүрэл цутгамал |
Тоо ширхэг ба бүрдэл хэсэг: | 1 |
Хэмжээ: | Өргөн: 0,76 м, Өндөр: 3,08 м |
Материал: | Хүрэл |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Улс төрийн зүтгэлтэн, 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зоригийн дурсгалд зориулж 1999 онд Б.Дэнзэнгийн эх загвараар хүрлээр цутгаж хийжээ. С.Зориг нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаад 1998 оны аравдугаар сарын 02-нд харамсалтайгаар амь үрэгдсэн.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017