Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Д.Нацагдоржийн хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Нацагдоржийн талбайн дунд |
Солбицол: | N47 46 49.7, E108 21 59.3 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 1998 |
Зохиогч: | Д.Эрдэнэбат, С.Болдбаатар |
Хийсэн арга, техник: | Хүрэл цутгамал |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Өргөн: 1,3 м, Өндөр: 1,15 м, Зузаан: 1,55 м |
Материал: | Боржин чулуу, бетон, зэс |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчийн нэг Дашдоржийн Нацагдоржид зориулсан хөшөөг Багануур дүүрэг байгуулагдсаны 20 жилийн ойг угтаж 1998 онд тухайн үеийн дүүргийн Засаг дарга Д.Эрдэнэбатын санаачлагаар бүтээжээ.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, дүүргийн төв талбайн дунд буй тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Багануур дүүргийн хамгаалалтад авсан.