Түүх, соёлын дурсгалт газрын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Махан дов |
---|---|
Адил утгатай нэр: | Барилгачдын талбай |
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Жуулчны гудамжны хойд талд, Барилгачдын талбай |
Солбицол: | N47 55 13.3, E106 54 30.9 |
Дурсгалын төрөл: | Дурсгалт газар |
Түүхэн үе: | Богд Хаант Монгол Улсын Нийслэл Хүрээний үе (1912-1924) |
Түүхэн үйл явдлууд: | XX зууны эхэнд Нийслэл Хүрээний мах худалдаалах зах энд байжээ. |
ХХ зууны эхэнд Нийслэл Хүрээний худалдааны их гудамжны зүүн үзүүр, баруун Сэлбэ голын өмнө талд одоогийн Туул рестораны зүүн хэсэгт мах худалдаалах зах байжээ. Энэ мах худалдаалах захыг Махан дов, Яргачны дов хэмээн нэрлэдэг байв.
Одоогийн Барилгачдын талбай орчимд 1909 онд ашиглалтад орсон анхны Европ эмийн сангийн дан байшин (Дүрслэх урлагийн музейн хойд талд), 1913-1914 онд барьсан Өндөр хоршоо буюу их дэлгүүр байрлаж байсан хоёр давхар барилга (Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байрлаж байгаа барилга), 1910-аад оны сүүлчээр барьсан анхны Их дэлгүүр, Кино театрын байшин (Дүрслэх урлагийн музейн баруун урд Христийн сүм байрлаж буй байшин), 1930 онд барьсан Монголын төв эмийн сангийн байшин (Анхны европ эмийн сангийн байшингийн хойд талд), 1946-1948 онд орчин цагийн анхны нийтийн хоолны зориулалтаар барьсан Туул зоогийн газрын байшин зэрэг түүхэн дурсгалт байшин, барилгууд байдаг.
Мөн энэ талбай нь 1929 оноос автобусны төв зогсоол, 1960-аад оны үеэс таксины төв зогсоол байв. Хотын төлөвлөгөөний дагуу 1960-аад оны эцсээр барьж байгуулсан талбайг 1970 онд “Барилгачдын талбай” гэж нэрлэжээ.
Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 2004
Очбаяр Г., Цацралт С., Чингэлтэй хайрханы өвөрт, гэрэл зургаар өгүүлсэн түүх, УБ., 2015
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх,соёлын дурсгалаас, УБ., 1976