Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | “Гурван унага” баримал |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Сөүлийн гудамжны урд талд, Өгөөж чихэр боовны үйлдвэрийн баруун урд, 52 дугаар байрны хойд талбайд |
Солбицол: | N47 54 46.5, E106 53 44.2 |
Дурсгалын төрөл: | Баримал |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1983 |
Зохиогч: | Ц.Амгалан |
Хийсэн арга техник: | Хүрэл цутгамал |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 1 м, Өргөн: 0,4 м, Өндөр: 1,6 м |
Материал: | Хүрэл |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг Даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Энэхүү баримлыг Ц.Амгалангийн загвараар 1983 онд бүтээжээ. Анх Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд байсан ба тус талбайг Ю.Цэдэнбалын талбай болгоход Сөүлийн гудамжинд, Өгөөж компанийн эсрэг талд, угсармал орон сууцны хойд хэсэгт байрлуулжээ.
Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус баримлыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017