Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Жанчив баатарын хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн замын баруун талд, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн хашаанд |
Солбицол: | N47 53 45.7, E106 47 04.8 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1989 |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 2 м, Өргөн: 0,8 м, Өндөр: 1,15 м |
Материал: | Бетон |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Монгол Улсын баатар Магсарын Жанчивын хөшөөг 1989 онд бүтээжээ. Тэрээр 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах ширүүн байлдааны үед хэдэн удаа шархадсан боловч дайсныг устгасаар, тэргүүн анги, үндсэн хүчний хоорондын холбооны тасарсан утсыг амандаа зууж харилцааг залгуулсаар амь үрэгджээ.
Тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн хамгаалалтад авсан.
Цэрэнчулуун А.,Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017