Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Жаргалант тосгон дахь Д.Сүхбаатарын цээж баримал |
---|---|
Хаяг байршил: | Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгон, Сонгинохайрхан дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд |
Солбицол: | N48 07 20.3, E106 38 52.5 |
Дурсгалын төрөл: | Баримал |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1976 |
Хийц загвар: | Реалист |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Өргөн: 0,5 м, Өндөр: 0,75 м |
Материал: | Гипс |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Д.Сүхбаатарын цээж баримлыг 1976 онд бүтээжээ. Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, хуучин 05 дугаар анги байсан хашаанд буй Д.Сүхбаатарын цээж баримал бий.
Тус баримлыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн хамгаалалтад авсан.