Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Г.К.Жуковын цээж баримал |
---|---|
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд, Ж.Лхагвасүрэнгийн гудамжны баруун талд, Г.К.Жуковын талбайн хойморт |
Солбицол: | N47 55 05.3, E106 57 08.9 |
Дурсгалын төрөл: | Баримал |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1981 |
Зураг төсөл зохиогч: | С.Доржпалам |
Хийсэн арга, техник: | Сийлбэр |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 6 м, Өргөн: 2,2 м, Өндөр: 4,57 м |
Материал: | Бетон |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, Улаанбаатар хотын хүндэт иргэн, 1939 оны Халх голын байлдааныг командлагч, маршал Георгий Константинович Жуковын цээж баримлыг 1981 онд барималч С.Доржпаламын эх загвараар бүтээжээ.
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус дурсгалыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн хамгаалалтад авсан.
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Ганхуяг О., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал, УБ., 2010
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017