Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Н.Коперникийн цээж баримал |
---|---|
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний урд, Шинжлэх ухааны академ (ШУА)-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн 1 дүгээр байрны хашаанд, хойд талын талбайд |
Солбицол: | N47 54 55.4, E106 58 20.5 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1973 |
Зохиогч: | Польш Улс |
Хийсэн арга техник: | Хүрэл цутгамал |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 0,7 м, Өргөн: 0,7 м, Өндөр: 3,45 м |
Материал: | Хүрэл |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Алдарт астрономич Н.Коперникийн мэндэлсний 500 жилийн ойгоор Польшийн Засгийн газраас 1973 онд Монгол Улсад бэлэглэсэн. Тэрээр Польшийн Торунь хотод төрсөн бөгөөд нар бол орчлон ертөнцийн төв, дэлхий нарыг тойрон эргэдэг тухай Галилей, Бруно нарын үзэл санааг шинжлэх ухааны үүднээс баталгаажуулан геометрийн нарийн тооцоо томьёог хэрэглэн “нар төвт систем”-ийн онолыг бий болгожээ.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн хамгаалалтад авсан.
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., НийслэлУлаанбаатарондарааллынбичиг, УБ., 2014
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А.,Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017