Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | В.И.Лениний хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанбаатар нэгтгэлийн зүүн салбарын авто баазын хашаанд |
Солбицол: | N47 54 59.0, E106 58 51.8 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1951 |
Зохиогч: | С.Меркуров |
Хийц загвар: | Реалист |
Хийсэн арга, техник: | Хүрэл цутгамал |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 1,8 м, Өргөн: 1,7 м, Өндөр: 3,8 м |
Материал: | Хүрэл |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
ЗХУ-ын нэрт барималч С.Меркуровын зураг төслөөр 1951 онд хүрлээр цутгаж хийсэн В.И.Лениний хөшөөг Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт босгож, БНМАУ-ыг тунхагласан 30 жилийн ойн өдөр буюу 1954 оны арван нэгдүгээр сарын 26-нд ёслол төгөлдөр нээжээ.3.8 метр өндөр тус хөшөө анхныхаа байранд байхдаа 3метр өндөр гантиг чулуун суурин дээрбайв. 2012 оны аравдугаар сарын 14-нд тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн тушаалаар тус хөшөөг буулгаж, оронд нь Д.Нацагдоржийн хөшөөг Хуримын ордны өмнөх талбайгаас шилжүүлэн авчирч байрлуулсан юм.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг 2008 онд нийслэлийн Засаг даргын 357 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн хамгаалалтад авчээ.
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх соёлын дурсгалаас, УБ., 1976