Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Ж.Лхагвасүрэнгийн хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бээжингийн гудамжны дунд хэсэгт, Орчлон сургуулийн урд |
Солбицол: | N47 55 23.3, E106 55 47.5 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 2000 |
Зохиогч: | Л.Ганхуяг |
Хийсэн арга, техник: | Хүрэл цутгамал |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Өргөн:1,9 6 м, Өндөр: 3,45 м |
Материал: | Хүрэл |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Улс төр, цэргийн зүтгэлтэн БНМАУ-ын баатар, корпус командлан захирагч-хурандаа генерал Ж.Лхагвасүрэн (1912-1982)-д зориулсан хүрэл хөшөөг 2000 онд “Ж.Лхагвасүрэнгийн өвийг хамгаалах сан”-гаас санаачлан Л.Ганхуягийн эх загвараар хийжээ. Уран барималч Л.Ганхуяг 2003 онд энэ хөшөөгөөрөө Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн юм.
Дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн 1945 онд Японы эсрэг дайнд Монголын зэвсэгт хүчнийг маршал Х.Чойбалсангийн хамт командалжээ. 1939 оноос цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжны орлогч, 1953 оноос БХЯ-ны орлогч сайд, 1978 оноос БНБАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан. Зөвлөлтийн цэргийг Монголд оруулах асуудалтай холбоотойгоор зөвлөлт монголын найрамдалд таагүй ханддаг хэмээн буруутгагдаж байсан байж магадгүй гэж түүхчид үздэг байна.
Олноо залуу жанжин хэмээн алдаршсан Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Болдбаатар Ч., ХХ зууны монголын улс төрийн зүтгэлтнүүд, УБ., 2004
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А.,Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017