Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | “Миний нутаг” шүлгийн боржин чулуун сийлбэрэн хөшөө |
---|---|
Адил утгатай нэр: | “Миний нутаг” шүлэгт зориулсан хөшөө |
Хаяг байршил: | Багануур дүүрэг, 2 дугаар хороо, Багануур дүүргийн төвөөс баруун урагш, Дорнын их замын зүүн хэсэгт, Багануур дүүргийн өндөрлөгийн зүүн талд |
Солбицол: | N47 44 44.3, E108 16 39.8 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 2003 |
Зохиогч: | Б.Лхагва, Д.Чулуунбаатар |
Гүйцэтгэгч: | Багануур дүүрэг дэх хилийн цэргийн 052 дугаар анги |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт:2,47 м, Зузаан: 0,77 м, Өндөр: 1,18 м |
Материал: | Боржин чулуу |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгэнд зориулсан боржин чулуун хөшөөг тухайн үеийн Багануур дүүргийн Засаг дарга Б.Лхагва, Хилийн цэргийн 0252 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Чулуунбаатарын санаачлагаар эх загварыг гаргаж, 2003 оны Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын жил, Багануур дүүрэг дэх Хилийн цэргийн 0252 дугаар ангийн 30 жилийн ойд зориулан бүтээжээ. Энэхүү хөшөөг тус дүүргийн байгууллага аж ахуйн нэгжүүдийн хандив хөрөнгөөр босгосон юм.
Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Багануур дүүргийн хамгаалалтад авсан.
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017