Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | “Монгол ард” эскадрилийн хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний зүүн төгсгөлд, Дандарбаатарын гудамж, Улаанхуарангийн гудамжуудын уулзварт |
Солбицол: | N47 54 56.5, E106 58 24.4 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1985 |
Зохиогч: | Оросын барималч Л.К.Медянов |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Өндөр: 21,8 м, Суурийн тойргийн урт: 37,2 м |
Материал: | Төмөр, бетон |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
1985 онд барималч Л.К.Медянов, Б.Гомбосүрэн нарын эх загвараар н.Гантөмөр гардан босгожээ.Дэлхийн хоёрдугаар дайны үе буюу 1943 онд Монголын ард түмний хуримтлуулсан хөрөнгөөр Зөвлөлтийн Улаан армид нисэх онгоцны “Монгол ард эскадрил” буюу “Ла-5” загварын байлдааны 12 онгоц бэлэглэсэн түүхийг гэрчлэн харуулсан хөшөө юм.Хөшөө буй газрыгКонсулын дэнж гэдэг байсан бөгөөд анх 1925 оны тавдугаар сарын 25-нд Монголын нисэх хүчний анхны онгоц болох “Ю-13”-ыг Зөвлөлтийн нисэгч А.А.Лапин жолоодон ирж энд газарджээ.
2010 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас хөшөөний ойр орчмын 2188 м.кв талбайг зүлэгжүүлэн мод бут тарьж, том жижиг 15 гэрэл суурилуулан хөөрч буй онгоцны утааг дүрслэн нэмэлт гэрэлтүүлэг хийсэн байна.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн хамгаалалтад авсан.
БолдбаатарЧ., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., НийслэлУлаанбаатарондарааллынбичиг, УБ., 2014
Ганхуяг О., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал, УБ., 2010
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017