Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | “Монгол эх” баримал |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаагийн гудамжинд |
Солбицол: | N47 58 41.2, E106 55 53.1 |
Дурсгалын төрөл: | Баримал |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 1994 |
Зохиогч: | С.Саранцацралт |
Хийсэн арга, техник: | Чулуун сийлбэр |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 1,15 м, Өргөн: 0,83 м, Өндөр: 1,54 м |
Материал: | Боржин чулуу |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Хувийн өмчид |
Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар 1993-1994 онд энэхүү модерн загвартай, боржин чулуун баримлыг зураач С.Саранцацралт хийжээ. Уг баримлыг нэгдүгээр төрхийн хашаанд анх байрлуулсан бөгөөд Улаанбаатар хотын 355 жилийн ойн өмнөхөн дууссан уг баримлын нээлтэд тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Ц.Баасанжав тэргүүтэй албаны хүмүүс ирж оролцжээ. Тэрээр үүнээс гадна Чингис хаан зочид буудлын хашаанд буй Элэнц хуланц хэмээх боржин чулуун баримлыг 1990 онд хийсэн юм.
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус баримлыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авчээ.