Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Найрамдлын ган зам өндөрлөг |
---|---|
Хаяг байршил: | Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, Нарны замын дундах цэцэрлэгт хүрээлэнд, Улаанбаатар галт тэрэгний буудлын хойд талд |
Солбицол: | N47 54 33.8, E106 53 2.1 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1977 |
Зохиогч: | ЗХУ-ын мэргэжилтэн |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 23,8 м, Өргөн: 22,3 м |
Материал: | Бетон, тоосго |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмч |
Найрамдлын ган зам өндөрлөгийг 1977 онд ЗХУ-ын мэргэжилтний эх загвараар бүтээжээ. Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус өндөрлөгийг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Баянгол дүүргийн хамгаалалтад авсан.
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017