Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | “Нар, байгаль” баримал |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөөний баруун талд, Баянгол зочид буудлын хашаанд |
Солбицол: | N47 54 45.1, E106 54 52.8 |
Дурсгалын төрөл: | Баримал |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1983 |
Захиалагч: | Улаанбаатар хотын захиргаа |
Зураг төсөл зохиогч: | Р.Энхтайван |
Хийсэн арга, техник: | Зэс хөөмөл |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Өргөн: 1,85 м, Өндөр: 3,1 м |
Материал: | Зэс |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Нар, байгаль баримлыг 1983 онд Р.Энхтайваны эх загвараар хийжээ. Төв хэсэг нь нарыг бэлгэдэж, баруун хэсэг нь сансар огторгуй, зүүн хэсэг нь урган соёолж буй цэцгийг дүрслэн үзүүлжээ.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвгэр дэх энэхүү зэс хөөмөл баримлыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017