Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Д.Нацагдоржийн хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд, Улаанбаатар зочид буудлын урд талын зүүн цэцэрлэгт хүрээлэнд |
Солбицол: | N47 55 05.1, E106 55 22.7 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1966 |
Зохиогч: | Л.Махбал |
Гүйцэтгэгч: | Н.Жамбаагийн удирдлагаар Монголын урчуудын эвлэлийн хорооны дүрслэх урлагийн баримлын тасгийн урчууд |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 3,4 м, Өргөн: 2,9 м, Өндөр: 7,9 м |
Материал: | Хүрэл |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчийн нэг Дашдоржийн Нацагдорж (1906-1937)-д зориулсан хөшөөг 1966 онд Л.Махбалын зураг төсөл, Н.Жамбаагийн удирдлагаар Монголын урчуудын эвлэлийн хорооны Дүрслэх урлагийн баримлын тасгийн урчуудбүтээжээ. Уг хөшөөг анх Хотын соёл амралтын парк буюу одоогийн Үндэсний соёл, амралтын хүрээлэнд босгожээ. Хөшөөнд Д.Нацагдоржийг гартаа цаас харандаа барин бүтээл туурвиж байгаа байдлаар дүрсэлж хөшөөний суурийн урд хананд “Миний нутаг” шүлгийн хэсгээс монгол бичгээр бичсэн. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 103 дугаар тогтоолоор энэхүү хөшөөг Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгээс хуучин В.И.Лениний хөшөөний суурин дээр шилжүүлэн байрлуулжээ.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., НийслэлУлаанбаатарондарааллынбичиг, УБ., 2014
Ганхуяг О., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал, УБ., 2010
Гунгаажав П.,Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх соёлын дурсгалаас, УБ., 1976
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004