Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Б.Ринченгийн хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөөний зүүн талд, Үндэсний номын сангийн үүдэнд |
Солбицол: | N47 54 53.4, E106 54 57.3 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 2005 |
Зураг төсөл зохиогч: | Б.Дэнзэн |
Хийсэн арга техник: | Хүрэл цутгамал |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 1,43 м, Өргөн: 1,43 м, Өндөр: 3,65 м |
Материал: | Хүрэл |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Монгол Улсын анхны доктор Бямбын Ринчений мэндэлсэний 100 жилийн ойд зориулан энэхүү хүрэл хөшөөг 2005 онд түүний ач хүү Б.Дэнзэн бүтээжээ.
Тэрээр 1945 онд Цогт тайж киногоороо Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг хүртсэн. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх уг хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Ганхуяг О., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал, УБ., 2010
Цэрэнчулуун А.,Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017