Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Саальчин баримал |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Нэгдүгээр сургуулийн зүүн талд буй 30 дугаар байр буюу одоогийн төрийн тусгай хамгаалалттай “Маршал харш”-ийн хашаан дотор, зүүн урд талд |
Солбицол: | N47 54 56.3, E106 54 47.7 |
Дурсгалын төрөл: | Баримал |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1951 |
Зохиогч: | Барималч Н.Жамбаа |
Хийц загвар: | Реалист |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 2,35 м, Өргөн: 0,9 м, Өндөр: 3,4 м |
Материал: | Бетон |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Х.Чойбалсангийн өвлийн ордон буюу 30 дугаар байрыг барьсны дараа хашаанд нь чимэглэлийн зориулалтаар хэд хэдэн баримал босгоны нэг нь Саальчин баримал юм. Тус баримлыг Монголын орчин үеийн анхны барималчдын нэг Н.Жамбаагийн эх загвараар 1951 онд бүтээжээ.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус баримлыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.