Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Саальчин эмэгтэй |
---|---|
Адил утгатай нэр: | Хурга тэвэрсэн бүсгүй |
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 16а, Засгийн газрын IХа байрны үүдэнд |
Солбицол: | N47 55 07.2, E106 55 58.3 |
Дурсгалын төрөл: | Баримал |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1961 |
Зохиогч: | Иш |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 6,4 м, Өндөр: 2,02 м |
Материал: | Бетон |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмч |
Дэлхийн II дайны дараа Монголын Улсын ардын аж ахуйн тулгуур нь мал, газар тариалан болохыг тунхаглан Батлан хамгаалах яамны хуучин байранд Мал, тариалангийн яамыг оруулан үүдэнд нь байсан хоёр эрэлхэг цэргийн хөшөөг малчныг төлөөлсөн саальчин, газар тариаланг төлөөлсөн тариачин залуугийн баримлаар сольсон гэдэг. Саальчин эмэгтэйгээр Монголын мал аж ахуй, малчин түмнээ төлөөлүүлжээ. Энэхүү баримлыг 1961 онд Иш бүтээжээ.
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017