Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Ж.Самбуугийн хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Хууль зүйн үндэсний төвийн урд |
Солбицол: | N47 55 16.3, E106 54 55.5 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 2007 |
Зохиогч: | Ц.Амгалан |
Хийц загвар: | Реалист |
Хийсэн арга техник: | Хүрэл цутгамал |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 2,06 м, Өргөн: 2,09 м, Өндөр: 5,13 м |
Материал: | Хүрэл |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Хамтран зүтгэгч Ю.Цэдэнбалд “Монгол төрийн мэргэн өвөө” хэмээн хүндлэгдсэн Төр, нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Ж.Самбуу (1896-1972)-гийн дурсгалд зориулан 2007 онд Ц.Амгалан энэхүү хүрэл хөшөөг босгожээ.
Ж.Самбуу нь АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар хамгийн олон жил буюу 18 жил ажиллаж байжээ.
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн хамгаалалтад авсан.
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Ганхуяг О., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал, УБ., 2010