Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Сонгинохайрхан уулын зүүн бэл дэх хэлмэгсдэд зориулсан хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Сонгинохайрхан уулын зүүн хойд аманд |
Солбицол: | N47 52 43.4, E106 40 33.2 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 1995 |
Хэмжээ: | Урт: 0,84 м, Өргөн: 0,45 м, Өндөр: 1,65 м |
Материал: | Боржин чулуу |
Соёлын өвийн БМС-д бүртгэгдсэн он: | 2015 |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан энэхүү боржин чулуун хөшөөг 1995 онд Сонгинохайрхан уулын зүүн бэлд босгожээ. Боржин чулуун хөшөөн дээр хэлмэгдсэн 12 хүний нэрийг сийлсэн ба түүний өмнө талд гантиг чулуун дээр: “Улс төрийн хэрэг гэгчид 1937.10.21-нд цаазлагдсан 12 эх орончийн сэтгэл зүрх эгнэгт эх оронтойгоо хамт үлджээ. Тэдний гэгээн дурсгалыг мэхийн хүндэтгэв” гэж бичжээ.
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017