Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Сур харваач баримал |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Нэгдүгээр сургуулийн зүүн талд буй 30 дугаар байр буюу одоогийн төрийн тусгай үйлчилгээний “Маршал харш”-ийн хашаанд, баруун хойд буланд |
Солбицол: | N47 54 58.9, E106 54 44.3 |
Дурсгалын төрөл: | Баримал |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1946-1947 |
Зохиогч: | Барималч Н.Жамбаа, А.Даваацэрэн |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Өргөн: 0,73 м, Өндөр: 1,55 м |
Материал: | Бетон |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Х.Чойбалсангийн өвлийн ордон буюу 30 дугаар байрыг барьсны дараа хашаанд нь чимэглэлийн зориулалтаар хэд хэдэн баримал босгоны нэг нь Сур харваач баримал юм. Тус баримлыг Монголын орчин үеийн анхны барималчдын нэг Н.Жамбаа, А.Даваацэрэн нар 1946-1947 онд бүтээжээ.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус баримлыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.